Би юу?

Энд нэг хөөрхий минь бичээд л, бичсэнээрээ орилоод л байдаг нэг охин байнаа байна. Юуны тухай, юуг орилоод байна вэ гэж үү? Энэ хэт их туйлширсан, гадаад үзэмж, харагдах байдлыг тахин шүтсэн сэтгэлгээг бага ч болов сатааруулаад өөрлүүгээ, дотоод биерүүгээ нэг өнгийгөөд хараач бүсгүйчүүдээ л гэж орилоод байгаа юм. Бид нар маш завгүй амьдарч байна. Хүн болгонд гоё сайхан харагдчих гээд, хүн болгонд байгаа байдлаасаа илүү дээгүүр санагдчих гээд их л завгүй амьдарцгаагаад байх шиг. Тэр шаардлага нь нийгмийн бүх салбараас ирээд байгаа нь харамсалтай. Гоё сайхан явах, харагдахыг амьдарлынхаа утга учир болгочихсон явж байгаа бүсгүйчүүд ч байна. Энэ гэхдээ тэдний буруу биш юм. Энэ бол нийгмийн буруу. Хүнийг өнгөц дүгнэж, гадна төрхөөр нь үнэлдэг болоод удчихсан нийгмийн буруу. Гэхдээ тэглээ ч байсан хамаагүй ээ. Өөрөөрөө л байцгаая! Хэн нэгэнд таалагдах гэж биш өөртөө өдөр бүр улам ихээр дурлах гэж амьдарцгаая! Өөрсдийгөө өдөр болгон хөгжүүлцгээе! Өрөөлийг бас энэрч хайрлацгаая!
Өглөө болгон өөдрөг сэрцгээе!


Comments

Popular Posts