Хайрцаг..



Би бодлоо л доо. Энэ нийгмээс, энэ хүмүүсээс ирж байгаа шаардлагуудыг бас хүн ийм байх ёстой гэсэн зарчмуудыг бүгдийг нь одооноос тоохоо болиод, хэн намайг юу гэж бодох бол гэдэгт огтоос санаа зовохгүй хувцаслаж, бодож сэтгэж бас биеэ авч явбал яах бол? Заримдаа ч тэгмээр л санагддаг шүү. Хүссэн хувцасаа өмсөж, хүссэн үедээ дургүй хүргэсэн хүнд хэлэх хэрэгтэй үгийг нь хэлж, хүссэнээрээ л амьдармаар байна. Хүн болгон альваа юмыг нэг л их тийм ийм байдаг гэнэ. Яг яс юман дээрээ хайрцаглах гэж л үзээд байдаг. Учир нь тэд тэр хайрцгандаа насаараа амьдарсан хүмүүс. Би ч бас хайрцганд л байгаад байна. Хайрцаглагдсан сэтгэхүүгээсээ салах зориг нэг өдөр ирэх байхаа.
Хүн болгон нэг л замаар явж байж амжилтанд хүрдэг юм шиг сэтгэгчид их. Хүн болгон төстэй амьдарлаар амьдарч байна гэмээ нь тэр хүн зөв амьдарч байгаа гэж ойлгодог. Тэгээд хүн болгонд ижил төстэй байдаг муу, сайны цэнзүүр. Энэ бүх зүйл бидний сэтгэхүүг хорьж, нэгэн хэмжээнд шахаж үйлдвэрийн нэгэн төрлийн бараа шиг болгож байдаг. Гадаад төрхөөрөө бид бүгд өөр ч яг яс юман дээрээ нэг л үйлдвэрийн бараанууд шүү дээ. 🤔


Comments

Popular Posts